Настай иргэнийг гэмтээсэн цагдаа нар 7 жил хүртэл хоригдож магадгүй

АНУ-ын Буффало хотын эсэргүүцлийн жагсаалын үеэр 75 настай ахмад настныг газарт түлхэн унагаж, хүнд бэртээсэн хоёр цагдааг хоёрдугаар зэргийн халдлага үйлдсэн хэмээн буруутган, яллажээ.

39 настай Эйрон Торгалски болон 32 настай Роберт МакКэйб нар өөрсдийгөө буруугүй гэсээр байгаа юм.

Хэрэг олон нийтэд ил болсноор эдгээр хоёр цагдааг цалингүй түдгэлзүүлээд байсан ба энэхүү шийдвэрийг эсэргүүцэн нэг багийн 57 цагдаагийн ажилтан яаралтай тусламжийн албанаас огцорсон тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл тэднийг хоёрдугаар зэргийн халдлагын хэргээр яллах шүүхийн шийдвэр гарсны дараа 100 гаруй цагдаагийн ажилтан, гал сөнөөгч Буффало хотын шүүхийн гадаа цугларан, эсэргүүцлээ илэрхийлжээ.

two buffalo policemen charged for shoving 75 year old protester

“Буффало хотын цагдаагийн ажилтнууд болох хоёр шүүгдэгч нь Хотын танхимын гадаа нэгэн эсэргүүцэгчийг түлхсэний улмаас хохирогч газар унаж, явган хүний зам дээр толгойгоо цохисон” хэмээн дүүргийн прокурор Жон Флинн мэдэгдэлдээ дурджээ. Харин орон нутгийн цагдаагийн нэгдлийн ерөнхийлөгч Жон Эванс “Бид эдгээр офицеруудыг Цагдаагийн комиссарын орлогч дарга Жозеф Грамаглиагын өгсөн талбайгаас иргэдийг холдуулах тушаалыг л дагаж байсан гэж үзэж байна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.