Улаанбаатар хотод 38 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна
Улаанбаатар хотын гудамж талбайд энэ хавар 1000ш нарс мод тарихаас 14 байршилд 796ш-ийг тарьж арчилгаа, усалгааг тогтмол хийж байна. Зөвхөн шилмүүст мод ч бус бусад 20 гаруй төрлийн цэцэглэдэг гоёлын мод, бут сөөгийг 150000 гаруйг тарьж ургуулсан байна.
УБЗАА-ны дарга Т.Гантөмөр өчигдөр нийслэл хотод тарьж ургуулсан мод болон тохижилтын ажилтай танилцжээ.
Хүннүгийн гудамжинд 3264 ширхэг улиас мод тарьжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хүннүгийн гудамж буюу Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвараас Улиастайн гүүр хүртэлх 6,7км зурваст замын хоёр талаар 3264ш улиас модыг улиасны ургалт, нахиа түрэлтийг шалгав.

Уг газарт усалгаа ороогүй байсан учраас бордоотой усалгаа шинээр болон өнгөрсөн намар тарьсан моднуудад хийсэн байна. Өнөөдрөөс ердийн усалгаа бүх моднуудад хийгдэнэ. Тус гудамжны улиас моддын усалгааг хариуцан ажиллаж буй “Эко эрин” тохижилт ХХК-д газар дээр нь үүрэг өгч хуваарийн дагуу буюу долоо хоногт нэг удаа услахыг үүрэг болгожээ.


Сансарын туннел орчмыг иж бүрэн ногоон байгууламж бүхий ойн төгөлтэй болголоо

2020 оны хаврын ногоон байгууламжийн тохижилтын ажлын хүрээнд өнгөрөгч оноос орон сууцны хороолол дунд сул шороон хөрстэй, тохижилтгүй, борооны ус ихээр тогтдог байршлуудыг нэг бүрчлэн судалж байршлыг сонгож, эдгээрээс энэ онд 14 байршлыг сонгож бичил ойн төгөл, Шинжлэх Ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран 24 байршилд "Хосолмол зохиомж" бүхий ойн төгөл нийт 38 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.


Ойн төгөлд Гацуур, Нарс, Шинэс, Агч, Хус, Хайлаас, Гүйлс, Голтбор, Нохойн хошуу, Монос, Өрөл, Долоогоно, Даланхальс, Боролзгоно, Яргай, Тэхийн шээг, Тавилгана, Тэсхэй тэсмэг зэрэг 18 төрлийн гоёлын мод тарина.





Бээжин, Эрхүүгийн гудамжны мод, зүлэгжүүлэлт, арчилгааг шалгаж байна
Хөгжим бүжгийн коллежийн зүүн талд нарс мод тарихаар хар шороо буулгаад 14 хоносон тул тус гудамжинд үрсэлгээ зүлэгжүүлэлт хийж буй “Грийн дрийм” ХХК-д хар шороог ашиглаж зүлэг тарих ажлаа эрчимжүүлэх, талбайн зохион байгуулалтаа сайжруулах үүргийг өглөө.

Мөн Хонхтой цэцэрлэгээс шилжүүлсэн суулгасан 22 гацуур модны арчилгаа муу байгаа тул хариуцагч байгууллагыг солилоо.


Гэсэр сүмийн уулзвар иж бүрэн ногоон байгууламжтай боллоо
Нэг ч зүлэг ногоо, мод бутгүй байсан Гэсэр сүмийн уулзвар орчмыг иж бүрэн ногоон байгууламж, зүлэгжүүлэлттэй, 63ш том оврын нарс модтой, троссон хашлагатай болгож тохижууллаа.

Сул шороон хөрстэй нэг ч модгүй байсан Ард Аюушийн өргөн чөлөөг тохижуулав
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кино театрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, энэ онд сул шороон хөрстэй замын голын булеварыг иргэдэд зориулсан 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага, сандал, хогийн сав хийж, 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьж, зүлэгжүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.