Ханхүү Уильям нэрээ нууцлан, утсаар тусламж үзүүлдэг

Кэмбрижийн гүн, ханхүү Уильям хөл хорионы үеэр нэрээ нууцлан иргэдэд утсаар тусламж үзүүлэх ажилд сайн дураараа ажиллаж байгаагаа хэлжээ.

Тэрээр хувийн амьдралдаа хүнд байдалд орсон хүмүүст мессежээр дамжуулан тусламж үзүүлдэг “Shout 85258”-т сайн дураараа ажиллаж байгаа гэнэ. .

Энэхүү үйлчилгээ 2000 сайн дурын ажилтантай бөгөөд Уильям хуурамч нэр ашигладаг тул мессеж илгээдэг хүмүүс Хааны гэр бүлийн гишүүнтэй ярилцаж байгаагаа мэддэггүй байна.

“Shout 85258”-г Ханхүү Уильям ба Гүнж Кейт Миддлтон нар өнгөрсөн жил үүсгэн байгуулахад нь тусалж, Хааны гэр бүлийн сангаас гурван сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийж байжээ. Үүнээс хойш нэг жилийн дотор уг үйлчилгээний хүрээнд 300,000 гаруй зурвас илгээсэн байна. .

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.