$2 саяар иштэй чихэр захиалах гэж байсан Боловсролын сайд халагджээ

Африк тивийн зүүн эрэг, Энэтхэгийн далайд байдаг Мадагаскар арлын улсын Боловсролын сайд сургуулийн хүүхдүүдэд зориулж хоёр сая ам.доллараар иштэй чихэр захихаар төлөвлөж байсан ч ажлаас нь халжээ. .

Энэ төлөвлөгөөг сонссон Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Ражоелина тэр даруй болиулж, ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр коронавирусийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үед Ковид-Органикс нэртэй ургамлын гаралтай бэлдмэлийг дэмжиж байгаа ч амтат чихрийг дэмжихээс татгалзсан байна.

Африкийн улс орнууд уг эмийг Ковид-19 вирустэй тэмцэхэд тустай гэдэгт итгэж их хэмжээгээр импортолсоор байгаа юм. .

 112232946 gettyimages 1210464474

Мадагаскар улсын эрүүл мэндийн академиас ч мөн уг бэлдмэл нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг анхааруулсан ч Ерөнхийлөгч шүүмжлэл, сэрэмжлүүлгийг үл хайхран хэрэглэхийг зөвлөөд байгаа юм. Тус улсад коронавирусийн халдварын 1,000 орчим тохиолдол бүртгэгдэж, долоон иргэн нас баржээ. Улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон ч эмх замбараагүй байдал гарч цэргүүдийг тараан байршуулжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.