БНСУ, Катарт 100 хөлөг онгоц нийлүүлэх 20 тэрбум ам.долларын гэрээ байгуулав

БНСУ-ын гурван усан онгоц үйлдвэрлэгч Катар улсад шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх усан онгоц барих 20 тэрбум долларын гэрээг тус улсын “Qatar Petroleum” компанитай байгуулжээ. Энэхүү салбарт .

102968011 252127586048148 3471200836439244800 n

Катарын төрийн өмчит “Qatar Petroleum” компани Өмнөд Солонгосын “Их гурав” буюу “Hyundai Heavy Industries”, “Daewoo Shipbuilding & Marine Engineering” болон “Samsung Heavy Industries” нартай өнгөрөгч даваа гарагт гэрээнд гарын үсгээ зуран, 2027 он хүртэлх хугацаанд 100 гаруй хөлөг онгоцыг хүлээн авахаар болсон байна. Энэ бол түүхэн дэх шингэрүүлсэн байгалийн хийн хөлөг онгоцны хамгийн том захиалга бөгөөд солонгосын гурван үйлдвэрлэгчийн хувьд 2027 он хүртэл бүрэн захиалгатай болсон гэсэн үг юм.

101920013 651442115443441 2926187963526152192 n

Энэхүү гэрээний талаар мэдээлэл гарсны дараа, мягмар гарагт “Hyundai Heavy”-гийн “Korea Shipbuilding & Offshore Engineering” хувьцааны үнэ зургаан хувиар өссөн бол “Daewoo Shipbuilding” болон “Samsung Heavy” компаниудын хувьцааны ханш тус тус 14 ба 18 хувиар өссөн байна.

101990267 542828939747134 1148951687809990656 n

Эх сурвалж: Reuters, Nikkei Asian Review

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.