Хонконгийн жагсагчид хоригийг үл тоон лаа барин жагслаа

Бээжингийн Тяньаньмений талбайд 30 гаруй жилийн өмнө ардчилал эрх чөлөөний төлөө жагссан иргэдийн дурсгалыг хүндэтгэж лаа барих арга хэмжээг Хятадын нутаг дэвсгэрт зөвхөн Хонконг, Макаод зөвшөөрсөн байдаг. Гэвч энэ жил Ковид-19 коронавирусийн халдвар тархахаас сэргийлж олон хүн нэг дор цуглахыг хориглосон тул жагсаал цуглаан, арга хэмжээг 1989 оны үйл явдлаас хойш анх удаа хориглох шийдвэрийг Хонконгийн цагдаагийн газар гаргасан юм.

. Цагдаа нар төв талбай Викториагийн цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд хаалт тавьсан ч ардчиллыг дэмжигч жагсагчид хаалтуудыг буулган цугласан байна.

 112712661 mediaitem112712660

Зарим эх сурвалж лаатай жагсаал урьд өмнөх жилүүдтэй адил хэвийн зохион байгуулагдсан гэж мэдээлж байгаа ч орон нутгийн хэвлэлээр хэв журам сахиулах 3,000 цагдааг тараан байршуулсан гэжээ. .

159261?width=5377&crop=16 9&signature=LUrY8 DUf9rvA2rxrDNZ5bl9UAg=

Энэ хооронд эх газрын Хятадад маргаан дагуулсан аюулгүй байдлын хуулийг Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид дэмжсэн юм. Үүнд Хятадын төрийн дууллыг шоглосон бол гэмт хэрэгт тооцогдохоос гадна Хонконгт хараа хяналтыг чангатгаж байна гэж эх сурвалжууд мэдээлж байна. Энэ жил коронавирусээр далимдуулан Тяньаньмэний талбайд болсон явдлыг эргэн дурсах үйл ажиллагааг тасалдуулж, дахин зохион байгуулахгүй байх аргыг сэдэж байна гэсэн хардлага төрөөд байсан юм.

Өмнөх жилүүдэд энэ арга хэмжээ Хонконгт зохион байгуулалт сайтай болж, ардчиллыг дэмжигчид илтгэл тавьдаг байсан. Харин энэ жил .

p08g0nbn

53689468 101

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.