Форж Флойдын аминд хүрсэн цагдаагийн ялыг хүндрүүлж, бусдыг нь хамтрагчаар татлаа

Миннесота мужийн Миннеаполис хотод өнгөт арьстай иргэн Жорж Флойдын амь насыг бүрэлгэхэд хамт байсан цагдаагийн дөрвөн ажилтныг ажлаас нь чөлөөлж, хэргийг гардан гүйцэтгэсэн Дерек Шовиныг гуравдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байсан юм.

Тэгвэл ажлаасаа халагдсан хэргийн газарт байлцсан бусад гурван цагдааг хүн амины хэрэгт хамтран үйлдэгчээр татаж яллах дүгнэлт үйлдэхээр болсон байна.. Дээрх шийдвэрийг Миннесота мужийн Ерөнхий прокурор Кэйт Эллисон танилцуулсан байна.

Derek Chauvin Oak Park Heights Mug Shot

Жорж Флойдын үхэл АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийн ажилтнууд өнгөт арьст иргэдийн амь насанд шударга бусаар халддаг явдлыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Ихэнх хотуудад жагсаал тайван замаар үргэлжилж найм хоног тасраагүй ч зарим хотуудад тогтоосон хөл хориог үл хайхран эмх замбараагүй байдал гаргаж байна. .

3600

Миннесота мужийн сенатын гишүүн Эми Клобучар Твиттертээ Ерөнхий прокурорын танилцуулсан хэрэгт оролцогчдын ялыг хүндрүүлсэн шийдвэр нь шударга шүүхэд ойртсон чухал алхам хэмээн сайшаан магтжээ. Флойдын гэр бүлийг өмгөөлж буй Бенжамин Крамп ч мөн шийдвэрийг зөв хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Өмгөөлөгч Крамп цагдаагийн ажилтан байсан Шовиныг нэгдүгээр зэргийн урьдчилан төлөвлөсөн, санаатайгаар хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.