АНУ: 6, 7 настай хөвгүүд өвөөгийнхөө машиныг унаж яваад осолдож амиа алджээ

АНУ-ын Миссури мужийн нутаг дэвсгэрт долоон настай хүү зургаан настай эрэгтэй дүүгийнхээ хамт өвөөгийнхөө машиныг жолоодож байгаад осолдож нас барсан хэрэг гарчээ.

.

Машин замын баруун гар тал руу онхолдож, агаарт хөөрч газар буухаасаа өмнө замын хажуугийн чиглүүлэгч мөргөж хоёр дахиа үсэрсэн байна. Эцэст нь мод мөргөж унаад шатжээ.

Орон нутгийн цагаар өнгөрсөн баасан гарагт 16 цаг 20 минутын үед гарсан ослын үеэр хүүхдүүд суудлын бүсээ зүүгээгүй байсныг тогтоосон байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.