Жорж Флойдын аминд хүрсэн цагдаагийн эхнэр салж, овгоо солихыг хүсчээ

Миннеаполис хотын оршин суугч өнгөт арьстай иргэн Жорж Флойдын хүзүүн дээр 10 минут орчмын турш өвдөглөж амьсгалыг нь боогдуулсан цагаан арьст цагдаа Дерек Шовиныг гуравдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлан саатуулаад байгаа юм. Харин хохирогчийн өмгөөлөгч түүнийг урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулалттайгаар нэгдүгээр зэргийн хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан билээ.

Тэгвэл цагдаагийн офицер асан Дерек Шовины эхнэр Келли Шовин салах өргөдлөө өгч, овгоо солиулахыг хүссэн байна. . Маргааш нь цагдаа Дерек Шовиныг хүн амины гэмт хэргээр ялласан байна.

Миннесота мужийн гэрлэсэн гоо бүсгүйн тэмцээнд 2018 ялж байсан эхнэр нь хамтран эзэмшдэг үл хөдлөх хөрөнгүүдээ өөр дээрээ шилжүүлэн авахыг хүссэн ба бусад машин, банкны дансаа ижил тэнцүү хувааж, салалтын тэтгэмж авахгүй гэжээ. Келли нь Лаост төрж, гэр бүлээрээ АНУ-д цагаачлан ирсэн бөгөөд урьд өмнө Тао болон Шионг гэсэн нэрнүүдээр овоглож байжээ. Нөхөр нь хайртай дотно гэр бүлдээ болон бусад хүмүүст худал хэлсэн нь салах шалтгаан болсон хэмээн тайлбарлажээ.

LF59P9DFDWy8hLZoaPFxddahk4ebFIRGAJuq3FTNTcRuehZ3lK094565S2RbUgsmy5dqiKMkUvfbRuKLjoiYOXuSbCE7qDAvOji6ooLg r1PPDoc3qQij2fX1maWEXk

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.