Улаанбаатар-Сидней руу шууд нислэг хийнэ

Австралийн Элчин сайдын яамнаас Монгол Улсад байгаа өөрийн орны иргэдээ 2020 оны зургадугаар сарын 6-нд захиалгат тусгай нислэгээр авч явах болсноо тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

. Уг нислэгт Монгол Улсаас явах хүсэлтэй Австрали улсын иргэн эсвэл байнгын оршин суугч нар хамрагдах бөгөөд холбогдох мэдээллээ mongolia.embassy@dfat.gov.au хаягаар явуулахыг хүссэн байна.

Харин Сидней хотоос Улаанбаатар руу буцах нислэгт тус улсад байгаа монгол иргэдээ авчрах эсэх нь одоогоор тодорхой бус байна хэмээн холбогдох албаныхан хариуллаа. Австрали улсад нутаг буцах хүсэлтэй 1176 иргэн байгаа юм.

Австралид хоолны газар, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ямар нэг хориг байхгүй бөгөөд иргэд хоорондоо 1.5 метрийн зай барьж, хувийн ариун цэврээ сахиж байгаа гэнэ. Тус улсад 7221 халдвар бүртгэгдэж, 103 хүн амь насаа алдсан тоо сүүлийн хоёр сард бараг тогтвортой байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.