Хуучин хувцас авах хайрцаг 3-6 хоногийн дотор дүүрдэг

Хан-Уул дүүргийн "Тохижилт үйлчилгээний төв"-өөс санаачлан хуучин хувцас авах цэг байгуулсан нь олны талархалд нийцсэн төдийгүй тэдний хайрцагт хийсэн эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ.

Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүй уг цэг дэх хайрцагт хийснээр хувцас авахыг хүссэн зорилтот бүлгийн иргэдэд хүрэх боломж ийнхүү бүрдэж байгаа юм.

Тэд тус хайрцагт хийсэн хувцсыг ХУД-ийн 4 дүгээр хорооны зорилтот бүлгийн иргэдэд хүргүүлэхээр хорооны Хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн байна.

Өнөөдөр дахин дээрх цэг дүүрсэн тул иргэдийн өгсөн хувцсыг ангилж, ялган дүүргийнхээ хороодын зорилтод иргэдэд өгөх гэнэ.
.

0bbfd1eeee0c6a42d2f3a026d297976c

ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төвийн хамт олон уг цэгт хэрэглэхгүй хуучин хувцсаа авчирч хайрцагт хийж байгаа "Эко-дүүрэг"-ийнхээ иргэддээ талархал илэрхийлсэн юм. Иргэдийн өгсөн хувцас, гутлыг цэвэрхэн бохир гэж ялгалгүй төрөл зүйлээр ангилж дүүргийнхээ зорилтод бүлгийн иргэдэд өгч байгаа гэнэ.
Хуучин хувцас авах энэхүү цэг нь ХУД-ийн River garden хорооллын River tower худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна.  Цаашид уг цэгийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг тус дүүргийн иргэд санал гомдлоо илэрхийлжээ.

5203fdb77e68eaf8a57cde4dc7e4f3f7

94231271da4a04f5365635d1c4fca8c5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.