Солонгос дууны тэмцээний ялагч Н.Идэрмөнх: Монгол, Солонгосын соёлын гүүр болохыг хүсдэг

БНСУ-ын “Е” сувгийн “Topgoal Rhapsody” дууны тэмцээнд монгол оролцогч Н.Идэрмөнх өрсөлдөн, олон солонгосчуудын "дуулахад маш хэцүү" хэмээн нэрлэдэг Им Жэ Бомын “Чиний төлөө” дууг дуулан, энэ удаагийн дугаарын ялагч болжээ.

“Topgoal Rhapsody” нь К-поп-т дуртай гадаадын оршин суугчдын оролцдог дууны тэмцээн юм. Уралдаанд оролцогчид солонгосчуудын одоо ч дуртай байдаг 80, 90-ээд оны шилдэг дуунуудыг сонгон дуулах нь элбэг. Мөн юм.

Уг нэвтрүүлгийн өнгөрөгч бямба гарагт гарсан тавдугаар дугаарын сэдэв нь “Караокед хориглох дуунууд” нэртэй байжээ. Биг Мамагийн “Огцролт”, Им Жэ Бомын “Чиний төлөө” зэрэг хэн хүний дуулж чаддаггүй дуунуудыг гадаад оролцогчид эх хэл дээрээ хөрвүүлэн, чадварлагаар өөрсдийн болгож дуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр магтан бичжээ.

Харин . Нэгэн шүүгч түүнийг “Сэтгэл хөдлөлөө барин, хэмжээтэй дуулсан учир дуу илүү гунигтай сонсогдлоо” гэсэн бол өөр нэгэн шүүгч “Монгол хэл дээр дуулахдаа өргөлт өгч байгаа хэсгүүд нь солонгос хэл дээр дуулах үетэй бараг адил байна. Их бодол гаргаж, гайхалтай орчуулан, гайхалтайгаар дуулсанд баярлалаа” гэв.

83487660 2650073271937276 6199893202829312000 n

Эцэст нь, . Түүнчлэн тэрээр дөрвөн шүүгчээс 100 оноо авч, тэмцээний шинэ рекорд тогтоосон байна.

Н.Идэрмөнхийн солонгос хэвлэлүүдэд өгсөн ярилцлагаас хүргэе.

-Ялагч болсон сэтгэгдэл?

-Үнэхээр мөрөөдөж байсан зүйл минь. Үргэлж бодож явдаг зүйл маань биелсэнд их баяртай байна. .

-Им Жэ Бомын “Чиний төлөө” дууг сонгох болсон шалтгаан?

-Монголд байхдаа би Им Жэ Бомын нэгэн дууг сонсоод их шимтэн сонсдог байсан. “Чиний төлөө” гэх дууг Солонгос улсад ирээд мэдэж авсан. . Хөгжмөө үргэлжлүүлэх үү, эсвэл Монголдоо буцаж очих уу гэж эргэлзэж байхдаа нэг дууны тэмцээнд оролцож байсан. Тэр үед аз тохион нэгдүгээр байранд орж, хөгжмөө орхихгүйд хүргэсэн сайхан дуу юм.

-Та яагаад Солонгост ирсэн бэ, өнөөг хүртэл хэрхэн амьдарч байв?

-. Тэр үедээ эхнэртэйгээ уулзан, гэр бүлээ эхлүүлсэн. Дөрвөн жил гаруй ажил хийсэн ч хөгжмийн мөрөөдлөө хаяж чадаагүй. Солонгос хэл сураад, их сургуульд элсэж, хөгжмийн онолыг албан ёсоор сурч эхэлсэн.

-Нэвтрүүлгийн үеэр эхнэрээсээ уучлалт гуйхыг хүсэж буйгаа илэрхийлсэн, энэ талаар?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй маш их талархаж, бас уучлаарай гэж хэлэхийг хүсдэг. Хөгжмийн хүн болоход маш их дадлага, цаг хэрэгтэй байдаг биш гэж үү. Би өрхийн толгойлогч хэдий ч ажил их хийж чаддаггүй учир санхүүгийн асуудал дээр гэмшиж явдаг. г.

-Солонгос, Монгол хоёр улсын хооронд ямар уран бүтээлч байхыг хүсдэг вэ?

-. Монголд хөгжмийн хүн болох хүсэлтэй ч олон шалтгааны улмаас тэгж чаддаггүй хүмүүс их бий. Бас Солонгосын хөгжмийг Монголд улам их таниулж, сурталчлахыг хүсэж байна. .

Эх сурвалж: sports.chosun.com, wowtv.co.kr

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.