Урд Улаан Үнээтээс олдсон эмээлийг 1,700 жилийн настай гэж үзэв

Ховд аймгийн Мянгад сумын төвөөс зүүн хойд зүгт 20-иод км яваад байх Урд Улаан Үнээт хэмээх газарт тонуулчид хадны оршуулгыг тонож цагдаад баригдсан талаар анх 2015 оны дөрөвдүгээр сард мэдээлсэн юм.

Уг мэдээллээр Монголын Үндэсний музейн археологичид тус газарт тавдугаар сарын 1-10-ны хооронд ажилласан байдаг.

wooden saddle 3

Эндээс суран хөвчтэй нум, сум, саадаг, хоромсого, сэнжтэй модон сав, эвэр иштэй төмөр хутга, эмээлийн мод, эвэр зуузайтай төмөр амгай зэрэг олдворууд тусгай өрөөнд хадгалагдаж байсныг баримт үйлдэн шилжүүлэн авч, улмаар судалгааны баг хадны оршуулга байсан дурсгалт газарт очиход толгой, шийр, сүүлтэйгээ хатсан адууны арьс (зүлд), доргоны арьс болон хонины нэхийгээр хийсэн дээл хувцасны үлдэгдэл, авсны мод, хүний хатмал шарил зэргийг бусниулж, анхны байрлалаас нь хөдөлгөн орхисон байв.

Агуйн аман дээр гаргаж хаясан шороог шалгахад дотроо модон эдлэлүүдтэй жижиг ширэн уут, амыг нь модоор хавчиж, нарийн сураар хоёр талын үзүүрийг бөхөлсөн бас нэгэн жижиг ширэн уут олдов.

Mongolia bit

. Өөрөөр хэлбэл, Монголын Урд Улаан Үнээтийн агуйгаас олдсон эд зүйлсийг Манай эриний 4, 5 дугаар зууны үед хамаарагдах Нирун улсын үеэс улбаатай гэж үзжээ.

Mongolia items

3ra09pag94cb2gctacqka3arqm

Эх сурвалж: Horse Talk

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.