Стэмфорд хотын цагдаа нар өвдөг дээрээ сөхрөн хүндэтгэл үзүүлэв

АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойдыг цагдаагийн ажилтан хүзүүн дээр нь өвдөглөж хороосон хэргийг эсэргүүцсэн жагсаал 10 гаруй мужийн 30 хотод үргэлжилж байна. Ихэнх хотуудад хийсэн жагсаал нь мөргөлдөөн болон даамжирч, хөл хорио тогтоох, Үндэсний хамгаалалтын албаны бие бүрэлдэхүүнийг тараан байршуулах зэргээр үймээн самууныг намжаахыг оролдож байгаа юм.

Харин Коннектикут мужийн Стэмфорд хотод Жорж Флойдын дурсгалд хүндэтгэл үзүүлэн тайван замаар жагсаал хийжээ. .

Жагсаалд оролцогчид “Шударга бус, энх тайван бус байна. Би амьсгалж чадахгүй байна” хэмээн дуу нэгтэйгээр хашгарчээ. Жагсагчид хотын цагдаагийн газарт хүрсэн бөгөөд Стэмфордын Тим Шау ахлагчтай цагдаагийн ажилтнууд Флойдын дурсгалд хүндэтгэл үзүүлэн  жагсагчидтай хамт өвдөг дээрээ сөхөрсөн байна. Тус хотын дарга Дэвид Мартин жагсагчид болон цагдаа нар хамтдаа нэгдэн хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж байгаад бахархаж байна гэжээ.

image

Screen Shot 2020 05 31 at 5

Эх сурвалж: News Break

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.