Нийслэлийн хэмжээнд аваад байсан онцгой дэглэмийн хугацааг нэг сараар сунгав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2020 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/752 дугаартай захирамжаар Нийслэлийн хэмжээнд аваад байсан өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хугацааг сунгажээ.
Ингэснээр Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хугацаа ирэх сарын 30-ныг хүртэл хугацаанд 22.00 цагаар хязгаарлагдахаар болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.