ХБНГУ: Коронавирусийн үеийн театр

ХБНГУ-ын нэгэн театрын компани үзэгчид эргэн ирэхэд олон нийтээс зай барих арга хэмжээг хэрхэн авах талаар саналаа ийнхүү хуваалцжээ.

.

“Berliner Ensemble”-ийн албан ёсны цахим сүлжээнд байршуулсан уг зургаас харахад театрын суудлуудыг нэг, хоёр хүний бүлэгт хуваан, хооронд нь тодорхой хэмжээний зайтай байршуулжээ. Театрын компани ирэх есдүгээр сард эргэн нээгдэхэд энэхүү дүр зураг “шинэ бодит байдал” болох болно гэдгийг өөрсдийн Твиттер хуудаснаа тэмдэглэсэн байна.

Үүний тулд бүх сандлыг сэргээн засварлан, шинэчилж байгаа гэдгээ мэдэгдсэн ба харин тасалбар хэрхэн захиалах болон үнийн талаар мэдээлэл өгсөнгүй.

. Нэг хүн уг дүр зургийг их гунигтай харагдаж байна гэж хэлсэн бол өөр нэг твиттерч “театр дотор бусад хүмүүсээс аль болох хол байхыг хүсдэг түүний "мөрөөдөл" биелэх нь” гэж хошигнов.

Эх сурвалж: metro.co.uk

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.