Бразилд коронавирусийн халдварын шинэ тохиолдол дээд хэмжээндээ хүрчээ

Дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 6 сая хүрэх гэж байна. АНУ халдварын тархалтаар тэргүүлж байгаа бол Бразил улс хэдхэн хоногийн дотор Испани, Орос улсуудыг гүйцэж хоёрдугаарт бичигдэж байна.

Орон нутгийн цагаар пүрэв гарагт Бразил улсад нэг хоногийн хугацаанд коронавирусийн халдварын 26,417 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь улсын хэмжээнд хамгийн өндөр тоо болжээ.. Сүүлийн 24 цагт тус улсад 1,156 иргэн тус өвчний улмаас нас баржээ.

Энэ долоо хоногт гурав дахь хоногтоо халдварын улмаас нас барсан иргэд 1,000-аас дээш бүртгэгдэж байна. Хэдийгээр улс орны хэмжээнд Ковид-19 цар тахлын халдвар буурахгүй, эсрэгээрээ улам нэмэгдэж байгаа ч ихийн их хот Сан Паулод хорио цээрийн дэглэмийг сулруулах шинэ дүрэм хэрэгжүүлэхийг хотын дарга мэдэгджээ.

. Эхний ээжлинд оффисын байр, худалдааны төв, машин борлуулах газрууд, үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрууд үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөжээ. Харин хоолны газрууд, бялдаржуулах төвүүд, сургууль, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг одоогоор нээх талаар яригдаагүй байна.

 1x 1

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Латин Америкийн бүс нутгийг Ковид-19-ийн халдварын шинэ голомтоор нэрлээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.