Өвөр Монголын элсэн цөлд цагаан будаа тарьж байна
БНХАУ-ын ӨМӨЗО-ы хойд нутгийн элсэрхэг Баяннуур аймгийн ойролцоо 350 орчим га талбайд цагаан будаа тариалахаар болжээ. Баяннуур нь Хятадын найм дахь том цөл болох Улаан-Бухтай залгаа байдаг юм.
Ихэвчлэн нэг га талбайн будаанд 12,800-19,200 м3 ус шаардагддаг бол цөлд ургадаг будаанд ердөө 4,480 м3 ус шаардагддаг учир энэхүү тариалангийн ажлын хүрээнд их хэмжээний нөөцийн хэмнэлт гарна гэж үзэж байна.
Түүнчлэн цагаан будааны үндэс нь элсэнд 50 см-ийн гүнд хүрдэг учир цөлжилтөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг гэжээ.
Эх сурвалж: ecns.cn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.