ВИДЕО: Миннеаполис хотод үндэсний хамгаалалтын албаны цэргүүдийг байршууллаа

Зэвсэггүй, гараа гавлуулсан 46 настай өнгөт арьст иргэн Жорж Флойдыг цагдаагийн дөрвөн ажилтан 10 минутын турш хүзүүн дээр нь өвдөглөж амь насыг нь хороосон бичлэг цахим сүлжээнд тарсан билээ. Уг бичлэг тарсны дараа олон нийтийн дунд эсэргүүцлийн жагсаал цуглаан газар авч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг буруушаасан юм.

Хэрэг гарсан. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагчаар шүршсэн байна.

Миннеаполис хотоос гадна Чикаго, Иллинойс, Лос Анжелес, Калифорниа, Мэмфис, Теннессид ч мөн иргэд жагсчээ. Энэ удаагийн хэргээс өмнө өнгөт арьстай Африк гаралтай иргэдийн амь насанд цагдаа нар зүй бусаар халдаж, хариуцлага хүлээх нь ховор учир удаан хугацаанд хуримтлагдсан уур бухимдлаа жагсагчид гаргаж байна.

 112518959 floyd

Миннесота мужийн захирагч Тим Уалцын хэлснээр Минниеаполис, Сэнт Пол хотын дарга нарын хүсэлтээр энх тайвныг сахиулах онц байдал зарлажээ. Учир нь тэдгээр жагсаалууд хотын бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулж байна гэжээ. Мужийн захирагч жагсагчдад хандан .

Уг хэрэгт холбоотой цагдаагийн дөрвөн ажилтныг халсан бөгөөд Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөсөн цагдаагийн эсрэг гэмт хэргийн сэдэлтэй зарга үүсгэжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.