АНУ-д коронавирусийн эндэгдэл 100,000 давлаа

Дэлхий даяар коронавирусийн халдвараар 5,7 сая хүн халдварлаж, 357,500 иргэн нас бараад байна. Халдварын 1,7 сая тохиолдлоор дэлхийд тэргүүлж буй АНУ-д эндэгдэл 102,107 бүртгэгдлээ.

АНУ-д коронавирусийн халдварын анхны батлагдсан тохиолдол нэгдүгээр сарын 21-ний өдөр Вашингтон мужид бүртгэгдсэн юм. Үүнээс хойш дөрвөн сарын дотор 100,000 гаруй иргэн амь насаа алдлаа. Хэрэв гэж судлаачид үзжээ.

Трамп төдийгүй мужийн захирагч нар халдварын тархалтыг намжаахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй, цаг хугацаа алдсан гэх шүүмжлэлд өртөж байгаа юм. Ерөнхийлөгч эхэндээ Ковид-19 цар тахлаар 50,000-60,000, дараа нь 70,000-80,000 хүн нас барна гэж мэдэгдэж байсан бол дараа нь эндэгдэл 100,000-д хүрнэ гэж таамаглаж байсан.

ВВС сувгийн Умард Америкийг хариуцсан эрхлэгч Жон Сопелийн тооцсоноор өнгөрсөн гэжээ.

 112531612 f2d1959e 422f 494e b334 d5b5ed213528

Ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдөхөөр сунгаанд гарсан Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден коронавируст цар тахлаар нас барсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. 50 мужид Ковид-19-ийн үеэр тогтоосон хорио цээрийн дэглэмийг сулруулж, царцсан эдийн засгийг сэргээх оролдлогоо эхлүүлсэн юм. Дэлхийн хамгийн том Уолт Дисней Ворлд долдугаар сарын 11-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.

Энэ хооронд эмнэлэг, цогцос хадгалах газрууд ачааллаа дийлэхээ больж, түр болон зөөврийн цогцос хадгалах газруудыг ашиглаж байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.