БИЧЛЭГ: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан тогтоолд дөрвөн хүүхэд живж нас барлаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд өнөөдөр 16.00 цагийн орчимд дөрвөн хүүхэд живж амь насаа алджээ. Амиа алдсан хүүхдүүд  8-12 насныхан байсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд усан тогтоолд хөөсөнцөр тавьж тоглож байх явцдаа эндсэн бололтой. 

Хэргийн газар Онцгой байдлын албан хаагчид ажиллаж, хүүхдүүдийн цогцсыг гаргаж авсан. Шүүх эмнэлэгийн шинжээчид хэргийн газарт ажиллаж байна. 

бөгөөд тус газрыг нийслэлээс үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байжээ. 

Хүүхдүүд амиа алдсан харамсалтай хэрэг гарсантай холбогдуулж хотын дарга шуурхай хуралдаан зарлаад байна. 

Дашрамд дурдахад Хотын дарга С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа. Тус ажлын хэсгийн үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, ҮЦХ-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарган, удирдлагуудад хариуцлага тооцохоор төлөвлөж байсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.