Өнгөт арьстай эрэгтэйн хүзүүн дээр өвдөглөж хороосон цагдаа нарыг халжээ

АНУ-ын Миннесота мужид зэвсэггүй, гараа гавлуулсан өнгөт арьстай эрэгтэйн хүзүүн дээр 10 минутын турш өвдөглөж амь насыг нь хороосон цагдаагийн дөрвөн ажилтныг ажлаас нь халсан байна.

Уг бичлэг цахим сүлжээнд тархаад байгаа бөгөөд . Энэ удаагийн явдал 2014 онд Нью-Йоркийн цагдаа нарт баривчлагдаад амиа алдсан өнгөт арьстай эрэгтэй Эрик Гарнерын хэргийг санагдуулсан байна.

Холбооны мөрдөх товчооноос Миннеполис хотод даваа гарагийн үдэш болсон хэргийг шалган мөрдөхөө мэдэгджээ. Миннесотагийн цагдаагийн газраас 46 настай ноён Флойд зоогийн газрын хамгаалагчаар ажиллаж байгаад цагдаагийн хариу үйлдэлд эмнэлгийн ослоор нас барсан хэмээн тэмдэглэжээ.

 112518959 floyd

Хэрэг гарсны маргааш өглөө Миннеполис хотын дарга Жэкоб Фрэй хэрэгт цагдаагийн дөрвөн ажилтан холбоотой болохыг олон нийтэд мэдэгджээ. Тэрээр АНУ-д өнгөт арьстан байна гэддэг үхлийн ял шийтгэл хүлээх гэм биш хэмээн жиргэсэн байна.

?m=02&d=20200527&t=2&i=1519987376&r=LYNXMPEG4Q038&w=940

Нэгдсэн улсад энэ мэтчилэн Африк гаралтай иргэдийн амь насанд зүй бусаар хүрэх тохиолдол, гэмт хэргүүд гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд Мэрилэндэд эргүүлийн машин дотор байсан өнгөт арьстай иргэнийг цагдаагийн ажилтан санамсаргүй тохиолдлоор буудаж хороосон хэрэг олны эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.