БНСУ нэг цагийн дотор хариу нь гардаг “Ковид-19” өвчний оношлуурыг худалдаанд гаргахаар ажиллаж байна

Солонгосын “Seasun Biomaterials” зэрэг хэд хэдэн вирусийн оношилгооны компани зургадугаар сарын эхний долоо хоногт багтаан БНСУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс ийм төрлийн оношлууруудыг яаралтай тусламжийн үед ашиглах зөвшөөрлийг албан ёсоор хүсэх аж.

Яаралтай тусламжийн үед ашиглахаар батлагдсан “Ковид-19” өвчнийг илрүүлэх одоогийн оношлуурын хариу зургаан цагийн дараа гардаг гэнэ.

Шинээр худалдаанд гарах зөвшөөрлөө хүлээж буй шинэ оношлуурын мэдрэмтгий чанар болон “Ковид-19” өвчнийг илрүүлэх чадвар нь 95-97 хувиас дээш байж чадвал БНСУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс шаардлагатай зөвшөөрлөө авч чадах аж.

Нэгэн эрүүл мэндийн удирдлагын албан хаагчийн хэлснээр хурдавчилсан оношлуурын шалгалтыг аль болох хурдан хийх бөгөөд оношлуурууд гүйцэтгэлийн стандартыг хангасан тохиолдолд ирэх сарын дотор зөвшөөрлийг олгох гэнэ.

 Эх сурвалж: pulsenews.co.kr

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.