Төв аймгийн Баянжаргалан сумаас 196 ширхэг цэнэгтэй байлдааны бөмбөг олджээ

Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сумын төвд байрлах эзэнгүй балгас дотроос цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлж, дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн обектыг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган шалгахад .  

Улмаар Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт ажиллан үргэлжлүүлэн шалгалт явуулсны дүнд нийт 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлсэн бөгөөд устгах ажиллагааг явуулж байгаа аж.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоо амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

99140408 1513334908873076 3407155357863116800 n

101089588 1513331408873426 5938641298675204096 n

Цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.