Цагаан хад суурьшлын бүсэд буй 400 орчим гэрийг нүүлгэн шилжүүлжээ

Монгол, Хятад хоёр улсын хил Гашуун сухайт, Ганц мод боомт, наашлаад Цагаан хад суурьшлын бүс өдөр шөнө шиг хөгжил цэцэглэлтээрээ ялгаатайг бид мэднэ. Тэнд 21 аймаг өнцөг булан бүрээс иргэд ажиллаж амьдардаг. Нүүрс тээвэр ид үедээ 15000-20000 хүн төвлөрдөг.

Гэвч тэнд ажиллаж амьдарч буй иргэдийн эрх зөрчигдсөөр байна. Бохирлогдсон, тоосжилт, хог хаягдлаар хүрээлэгдсэн орчинд ажиллаж байна.

Асуудлыг хөндөж аймаг, орон нутгийн түвшинд 2017 оноос Цагаан хад суурьшлын бүсэд дахин төлөвлөлтийг хийх зураг төсвийг боловсруулж, одоогоор ажлыг эрчимжүүлээд байна.

100575373 3009229775813129 7901809736587149312 n

Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, тэнд байрлах 258 ширхэг тоосгон, сэндвич байшин, чингэлэгийн газрыг дахин зохион байгуулж, .

101070788 3009230462479727 1208237393434378240 n

Хайрхан багийн төвийг иж бүрэн засварласнаас гадна түүнийг түшиглүүлэн 24 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орно. . Тун удахгүй Цагаан хад суурьшлын бүс байнгын тог цахилгаантай болно. Өрхийн хэрэгцээнд газар олгож газар зохион байгуулалтыг хийж байна.

98920553 3009230179146422 3017132272521314304 o

101097115 3009218515814255 2982522133264990208 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.