АНУ-ын гаалийн ажилтнууд 1000 хуурамч оношлуур илрүүлжээ

АНУ-ын Гааль, хил хамгаалах газрын ажилтнууд Мексик рүү явж байсан нэгэн эрэгтэйн тээшнээс 1000 ширхэг хуурамч коронавирусийн оношлуурыг илрүүлэн, хураан авчээ.

Тус албанаас үүнтэй ижил төстэй зөвшөөрөлгүй, эсвэл хуурамч бүтээгдэхүүн хилээр гаргах хэрэг ихсэх болсныг тэмдэглэв. Энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Зарим хүмүүс тахал өвчнийг ашиглан санхүүгийн ашиг олохыг зорьж, хэрэглэгчдийг эрсдэлд оруулж байна. .

Гаалийн албан хаагчид түүнчлэн энэ сарын 17-нд Ислета боомтоор орж ирсэн нэг эмэгтэйгээс 1000 амны хаалт, 2740 амны хаалтын шүүлтүүр, 60 сав гар ариутгагч бодис хураан авсан талаар мэдэгдлээ. “Бүх бүтээгдэхүүн зохих бүртгэл, шошгогүй байсан бөгөөд Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас тавьсан шалгуурт нийцээгүй” хэмээн Гаалийн мэдэгдэлд дурджээ.

100743349 603028180570062 5460487580363522048 n

аж. Тухайлбал, Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас коронавирусийг эмчилдэг хэмээн сурталчилж байгаа цай, ханд, витамин, нэмэлт тэжээл болон тосон бүтээгдэхүүний компаниудад хэдэн сарын турш анхааруулах захидлыг илгээсээр байгаа гэнэ.

Эх сурвалж: Insider

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.