Хоёр иргэнийг хутгалаад, зугтсан этгээдийг баривчилжээ

Хан-Уул дүүрэгт бусдыг хутгалж амь насыг нь хохироогоод, хэргийн газраас зугтсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилжээ. Тодруулбал, тавдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа” хорооллын орчмоос 44 настай эрэгтэй С болон 50 настай эрэгтэй М нар хутгалуулсан байдалтай олдсон байна.

Улмаар шархадсан иргэдийг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч нэг иргэн шархаа даалгүй амьсгал хураажээ. Хэргийн газраас эд мөрийн баримт болох хар өнгийн хутга хураан авсан байна. Тус этгээд нь Дорнод аймгийн харьяат 36 настай М гэх эрэгтэй байсан гэнэ. Одоогийн байдлаар амьд үлдсэн нэг иргэний биеийн байдал хүнд байна. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.