БИЧЛЭГ: Москва хотын орон сууцны гадна 20мин буудалцжээ

Москва хотын өмнөд хэсэгт байрлах "Ясный" орон сууцны цогцолборын нутаг дэвсгэрт өчигдөр буудалцаан болж, сэжигтнүүд хэргийн газраас автомашинаар зугтжээ.

. Сэжигтнүүд гар буу болон “Сайга”, “Вепр” загварын агнуурын буунууд хэрэглэсэн байна. Буудлагын дараа тэд буцаад машиндаа суун зугтацгаасан бөгөөд цагдаа нар 10 орчим минутын дараа иржээ.

. “Машинууд ирээд, хүмүүс шууд буугаад л бие бие рүүгээ буудаж эхэлсэн. Энэ дор хаяж 20 минут үргэлжилсэн. Тэдний нэг машинд дугаар байгаагүй" гэж мэдүүлжээ. Мөн тэрээр энэхүү буудлага болсон зогсоол дээр зодоон, зөрчилдөөн байнга гардаг талаар хэлсэн юм.

. "Шархадсан хүнийг оролцуулаад нийт есөн хүн баривчлагдсан бөгөөд тэдгээрийн оролцоог судалж байна" хэмээн цагдаагийн газрын эх сурвалж мэдээлсэн байна.

Саатуулагдсан хүмүүсийн дор хаяж дөрөв нь ОХУ-ын Уралын Оренбург хотоос гаралтай гэнэ. Одоогоор сэжигтнүүдийн маргалдааны шалтгаан тодорхойгүй байна.

Эх сурвалж: Тасс

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.