БНХАУ-аас Монголд суугаа атташе монгол албан хаагчдыг “Муу, үхэр монгол чи зайл” гэж хараадаг гэв
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засаг хариуцсан атташе Сун Шүэжүн хэмээх эр тус яаманд ажилладаг монголчуудыг хэлэх, хэлэхгүй үгээр доромжлон “Муу, үхэр монгол чи зайл” гэж хөөдөг, хараадаг талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Тэрбээр “Элчин сайдын яам гэдэг бол хоёр орны эв найрамдлын хэлхээс, тухайн улсаа Монгол Улсад төлөөлөн байгаа хамгийн өндөр түвшний дипломат төлөөлөгчийн газар. Манай улсад амьдарч байгаа өөрийн үндэстэн, ард түмнээ хууль эрх зүйн хүрээнд хамгаалж, тэдэнд шаардлагатай зүйлсээр туслах үүрэгтэй болохоос, ажил үүргээ гүйцэтгэж байгаа эгэл жирийн монгол ажилтнуудыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан доромжлох, ажлын байрны дарамт үзүүлэх эрхгүй нэгэн билээ” гэдгийг онцолж байлаа.
Түүнчлэн “Хэрэв БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засаг хариуцсан атташе Сун Шүэжүн та энэ эрх, үүргээ мэдэхгүй бол ажлаа өгнө үү. Таны харилцаа болоод ёс зүйн хариуцлагагүй байдал 70 гаруй жилийн түүхтэй хоёр орны найрамдалт харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдгийг уламжлахыг хүссэн юм.
Мөн “БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй та удирдлагын багтаа ажилладаг албан хаагчдын ёс зүй, харилцаанд анхаарал хандуулж, тэдний хэрээс хэтэрсэн эрх мэдэл, ёс бус үйлдэлд хариуцлага тооцно уу” хэмээв.
Ц.Есүйгэн
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.