Ам.долларын ханш 2808 төгрөгт хүрлээ

Монголбанкнаас зарласан дундаж ханшаар ам.доллар өчигдөр 2801.20 төгрөгтэй тэнцэв. “Ногоон”-ы ханш нэгдүгээр сараас хойш аажмаар чангарсаар байна.

Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сараас Төвбанкнаас зарласан ам.долларын ханш 2732-оос аажмаар өссөн юм. .

Харин “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2807 төгрөгөөр авч, 2808 төгрөгөөр зарж байна.

Монголбанкны зүгээс коронавирусийн халдварын улмаас гадаад орнуудад ам.долларын ханш чангарч байгаа. Түүнчлэн гадаад худалдааны эрэлт муу байгаа буюу валютын урсгал саатаж байгаатай холбож байгаа юм.

99290022 1631236210376145 8126100535171350528 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.