"УБТЗ" ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Шүүгдэгч Л.Пүрэвбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 2 буюу төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээд байгаа аж.

Л.Пүрэвбаатар нь "УБТЗ" ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй таунхаус захиалан бариулж, түүнийг хууль бусаар эзэмшиж байсан бөгөөд шүүхийн шийдвэрээр уг байрнаас 2019 оны зургадугаар сарын 24-ний өдөр албадан чөлөөлж байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.