LIVE: "Чингис хаан" банкны харилцагч иргэн, аж ахуйн нэгж 11 тэрбум төгрөгөөр хохироод байна
“Чингис хаан” банк нь 2019 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл нийт зургаан сарын хугацаанд харилцагч, хадгаламж, эзэмшигч нарын гүйлгээг саатуулах, хойшлуулах зэргээр харилцагч аж ахуйн нэгж, иргэдийг олон сарын турш хохироож байгаа талаар “Чингис хаан” банкны харилцагч хохирогчдын холбоо ГҮТББ-аас Монголбанкны үүдэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар тус холбоонд 45 иргэн, аж ахуйн нэгж нэгдээд байгаа бөгөөд дунджаар 11 тэрбум төгрөг авахаар “Чингис хаан” банканд хандаад өнөөдрийг хүрсэн тул Монголбанканд 72 цагийн хугацаатай шаардлага хүргүүлэв.
Төвбанк арилжааны энэ банканд хяналт тавих үүрэгтээ хайнга хандаж байсан хэмээн харилцагчид нь гомдоллож буй нь аргагүй бололтой. Учир нь Олон улсын валютын сангаас манай арилжааны банкуудад хийсэн шалгалтаар “Чингис хаан” банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гэдэг нь тодорхой болж, үүнийгээ нэмэгдүүлэх үүрэг авсан юм байна.
Арилжааны энэ банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн өгүүлж буйгаар сонгууль өнгөртөл “Чингис хаан”-ыг дампууруулахгүй аргалж байх даалгавар авч, элдэв аргаар худлаа хэлж удирдлага нь уулзахгүй хойшлуулаад байгаа гэнэ.
“Чингис хаан” банкны харилцагч "Энэ оны хоёрдугаар сараар хойш хадгаламж дахь мөнгөө авч чадахгүй байдалтай байна. Сүүлдээ хадгаламжийн хүүгээ цуцлаад мөнгөө авъя гэхэд өгөхгүй хойшлуулдаг. Өөрийнхөө мөнгийг авах гэж байж, өдөр болгон банк дээр очиж "гуйлгачин" юм шиг цайрайлж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.