Коронавирусийн халдвар авагчийн тоо 37-оор нэмэгдэж, нийт 98 хүн болов

Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллийн цагаар ОХУ-аас ирсэн 18 сонсогч, Франкфуртаас ирсэн нэг иргэн, нийт 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ хэмээн мэдээлж байсан

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 16 цагт дахин мэдээлэл хийж шинэ тохиолдол илэрсэн талаарх мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: 

- гэв. 

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна. Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол  одоогоор 83 халдвартай иргэн эмчлэгдэж байгаа юм. 

Өнөөдөр манай 270 иргэн Алтанбулагийн хилийн боомтоор эх орондоо хөл тавьсан. Эдгээр хүмүүсийг Сэлэнгэ, Дарханд нэг, нэгээр нь тусгаарлан, нарийн шинжилгээ хийхээр зохион байгуулж байгаа талаар Д.Нямхүү дарга ярилаа. 

Хөл хорионд зориулан 250 ор бэлтгээд байгаа. Эмч, ажиллагсад болон эм тариа, хамгаалах хэрэгслийн нөөц улсын хэмжээнд хангалттай байгаа. Дэлхий даяар халдвар авсан иргэдийн 80 хувь нь mild буюу хөнгөн тусаж, эдгэрч байгаа тул ард иргэд үймж бужигнахгүй байх хэрэгтэй талаар дахин санууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.