СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2070 он гэхэд 3 тэрбум гаруй хүн хэт халуунд амьдрах төлөвтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29C-ээс илүү дундаж температурыг мэдрэх болно. Үүнийг хүн төрөлхтөн сүүлийн 6000 жилийн турш дахь уур амьсгалын өөрчлөлт “хоргодох байр” -өөс гадна авч үздэг байна.

Судалгааг хамтран бүтээгч Тим Лентон ВВС-д хэлэхдээ:

“Энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтний нөхцөл байдалд илүү ойртуулсан гэж найдаж байна” гэжээ. Судлаачид НҮБ-ын хүн амын төлөв, дэлхийн дулаарлын хүлээгдэж буй өсөлтийг үндэслэн 3С-ийн дэлхийн дулаарлын хувилбарыг судалгаандаа ашигласан байна. НҮБ-ын тайланд Парисын уур амсьгалын өөрчлөлтийн хэлэлцээрийг дагаж мөрдөж байгаа улс орнуудад ч температурын өөрчлөлт 3С-аар нэмэгдэх төлөвтэй байна гэж тогтоожээ. Цөөн тооны хүмүүс дунджаар 20-25 хэмийн дулаантай газар нутагт амьдарч байна.

Дэлхийн хамгийн том мөсөн уул нурах уу?

2019 он Европын түүхэнд рекорд тогтоосон хамгийн дулаан жил байсан. Хүмүүс ихэвчлэн халуун, дулаан уур амьсгалтай нөхцөлд олон мянган жилийн туршид амьдарч ирсэн. Гэсэн хэдий ч дэлхийн дулаарал нь агаарын температурыг гурван хэмээр өсгөвөл олон тооны хүмүүс “уур амьсгалын хоргодох байр”-аас илүү халуун температурт амьдрах шаардлага тулгарна.

Эксетерийн их сургуулийн Дэлхийн систем судлалын хүрээлэнгийн уур амьсгалын мэргэжилтэн Лентон нь Хятад, АНУ, Европын эрдэмтэдтэй хамт энэхүү судалгааг хийжээ.

Тэрбээр ВВС-д өгсөн ярилцлагадаа:

Хүн амын өсөлт аль хэдийн халуун газар, ихэнхдээ Африкийн Сахарын арлуудын бүсэд ажиглагдаж байна. “Энэ нь хүмүүсийн тархалтыг бүхэлд нь илүү халуун газар руу шилжүүлж байгаа юм. Иймээс бидний олж мэдсэнээр дунджаар 3C дулаантай дэлхийд амьдарч байгаа хүмүүс 7C орчим дулаан орчин нөхцөлд амьдарч байна.”

Нөлөөлөлд өртөх төлөвтэй байгаа бүсэд Австралийн хойд хэсэг, Энэтхэг, Африк, Өмнөд Америк болон Ойрхи Дорнодын зарим хэсэг орно. Судалгаагаар ядуу, эмзэг бүс нутагт амьдардаг хүмүүс халуунаас өөрсдийгөө хамгаалах байргүй болох төлөвтэй байгаад санаа зовниж байна.

Миний хувьд судалгаа бол зөвхөн агааржуулалттай барилга дотор орж, өөрсдийгөө ямар ч зүйлээс тусгаарлаж чаддаг баян хүмүүсийн тухай биш юм. Бид уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтөд өөрсдийгөө тусгаарлах, хамгаалах арга хэрэгсэлгүй ядуу хүмүүст анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.

Лентоны багийн судалгааны ажлын гол мессеж нь “уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хоргодох байргүй хүмүүсийн тоог бууруулахад асар их ач холбогдолтой”. Тиймээс дэлхийн дулаарлын градус тутамд бид хүмүүсийн аж амьдралд асар их өөрчлөлтийг үзүүлэх боломжтой юм.”

Эх сурвалж: Байгаль орчны яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.