Б.Махбал суллагдлаа
Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байх үедээ ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар хамт ажилладаг Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэмээн буруутгагдаад байгаа Б.Махбал өчигдөр суллагджээ.
Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шүүхээр дэнсэлж, ял шийтгэл оногдуулж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан түүнийг ийнхүү сулласан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.