LIVE: Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ
Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд:
· Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Энэ жил 3200 мянган шалгуулагч ЭЕШ өгөх тооцоо гарсан.
· Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
· Монгол хэл бичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны хоёрдугаар сарын 10-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2020 оны гуравдугаар сарын 16-ны 18:00 цагт дуусна.
· 2020 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг "Боловсролын удирдлагын мэдээллийн сан"-аас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдана.
· МХБШ-ыг 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна. МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2020 оны гуравдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 28-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.