Женев: Үнэгүй хоолонд иргэд урт дараалал үүсгэн зогсчээ
Дэлхийн чинээлэг орнуудын нэг Швейцарийн нийслэл Женев хотод бямба гарагт үнэгүй хоол тараажээ. Тус хотод ч мөн коронавирус хар сүүдрээ тусгаж хууль бус цагаачид болон амьдралын түвшин доогуур иргэдэд нөлөөлж байна.
Үнэгүй хоол авахаар мянга гаруй иргэн хоорондоо 1-2 метрийн зай барьж, урт дараалал үүсгэн зогсчээ. Иргэдийн цуваа км гаруй урт үргэлжилсэн байна. Олон нийтийн сайн дурын байгууллагаас коронавирусийн улмаас орлогогүй болсон иргэдэд зориулж 1,500 ширхэг багц хоол хүнс тараажээ.

Тус улсад коронавирусийн 30,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 2,000 орчим иргэн нас бараад байна.
2018 оны судалгаагаар Швейцарийн 8,6 сая хүн амын 660,000 иргэн амьжиргааны түвшин доогуур буюу ядуу аж төрдөг гэжээ. Тэдний дийлэнх нь өрх толгойлсон эцэг эх, боловсрол эзэмшээгүй иргэд байдаг тул ажил олох бэрхшээлтэй болдог байна.
Мөн 1,1 сая гаруй иргэн ядууралд өртөх эрсдэлтэй гэдгийг тус судалгаагаар харуулжээ. Швейцарийн банкны мэдээллээр Женев нь гурван ам бүлтэй гэр бүлийн хувьд амьжиргааны өртөг зардлаар Цюрихын дараа дэлхийд хоёрдугаарт ордог хот ажээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.