ATM-ын хажуугаас 135,000 ам.доллар олжээ

АНУ-ын Нью Мехико мужид 19 настай Хосе Нунез Романиз өвөөдөө оймс худалдаж авахаар яваад их хэмжээний мөнгө олжээ. Нунез онлайн худалдан авалт хийхээр АТМ-р дамжуулан данс руугаа мөнгө хийх шаардлагатай болсон байна.

Хүү ням гарагийн өглөө Уэллс Фарго банкны салбарын гадаах АТМ дээр ирээд хажууд нь гялгар ууттай зүйл байхыг олж харжээ. .

Нунез яах тухайгаа бодсон ч мөнгийг аваад зугтах талаар огт төсөөлөөгүй гэжээ. Харин түүний оронд ард нь байгаа хэн нэгэн түүний цохиж, татаж, хулгайлахвий гэж зэргээр олон бодол эргэлдсэн тухай ярьжээ. Эцэст нь тэрээр Албукуэркуэ хотын цагдаа руу залгасан байна. Хоёр цагдаа ирж хүүг мөнгөтэй нь авч яван тоолоход гялгар торон дотор 135,000 ам.доллар байжээ.

200507182744 01 jose nunez romaniz exlarge 169

Энэ мөнгийг банкны туслах АТМ цэнэглэх гэж байгаад санамсаргүй байдлаар алдаа гаргаж гадна орхисон болохыг илрүүлжээ. 135,000 ам.доллараар Нунез амьдралаа өөрчлөх боломжтой байсан ч хамгийн зөв замыг сонгосонд цагдаагийн газраас сайшаан магтсан байна.

Эцэг эх, хоёр дүүгийнхээ хамт амьдардаг . Хотын цагдаагийн газар түүнд өргөмжлөл олгож ажлын урилга өгсөн байна. Мөн радио нэвтрүүлгээр түүнд хөлбөмбөгийн урилга, гурван ч компани тус бүр 500 ам.долларын бэлэг, зоогийн газраар үйлчлүүлэх 100 ам.долларын эрхийг бичиг зэргийг бэлэглэжээ.

200507183209 03 jose nunez romaniz exlarge 169

Хүүгээ зөв зүйл хийсэнд маш их бахархаж байгаагаа Нунезын гэр бүл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.