Мин гүрний үеийн алтан эдлэлийг олжээ

Олдсон эдлэлээс хамгийн анхаарал татсан олдвор нь дээд талдаа яст мэлхийний дүрстэй дөрвөлжин алтан тамга болохыг “Дейли Мэйл” сонинд онцолжээ. Түүнээс гадна энэ эдлэл нь Хятад улсыг 1368-1644 онд захирсан Мин гүрний нэг ханхүүгийн өмч гэж үзжээ.

Археологич нар Сычуань мужийн түүхэн газар Жиангку Ченуинд хийсэн сүүлчийн ажил дуусах үеэр энэ үнэт эдлэлүүдийг олсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд эхэлсэн малталтын ажил өнгөрсөн сард дууссан аж. Энэ нь 2017 оны дундуур эхэлсэн археологийн том ажлын төслийн гурав дахь үе шат гэж хэвлэлд онцолжээ.

banner site

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.