СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-05-08

“Хар жагсаалт”-д орсноор Европын холбооноос санхүүжилт авахад хүндрэл учирна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Европын Комисс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шинэ арга хэмжээнүүдээ өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр албан ёсоор зарлав.

Үүний хүрээнд Монгол Улсыг албан ёсоор “хар жагсаалт”-д оруулжээ. Энэхүү жагсаалт нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, санхүүгийн өндөр эрсдэлтэй орнуудыг хамруулдаг билээ. Шинэ жагсаалтад Монголоос гадна Пагамын арлууд, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Мьянмар, Никарагуа, Панам, Зимбабве зэрэг нийт 12 улс нэмэгджээ.

Холбооны хуулийн дагуу банк болон санхүү, татварын бусад компаниудыг хар жагсаалтад орсон улс орнуудтай харьцдаг харилцагчдыг анхааралдаа аван, хатуу хяналт тавихыг шаарддаг байна. Түүнчлэн . Дэлхий даяар тархаад буй коронавирусийн улмаас эдгээр арга хэмжээнүүд аравдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхлэх юм.

Харин Босни-Херцеговин, Этиоп, Гайана, Лаос, Шри Ланк, Тунис зэрэг улсуудыг хангалттай ахиц гаргасан гэж үзэн, “хар жагсаалт”-аас хассан байна. Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад, Тобаго, Иран, Хойд Солонгос зэрэг улсууд хар жагсаалтад бичигдсэн хэвээр байгаа аж.

Эх сурвалж: ec.europa.eu

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.