ХААН банкны 1.8 тэрбум төгрөгийн хэрэгт Ц.Баатарсайханаас гадна ТУЗ-ын дарга Хидео Савадаг шалгаж эхэлсэн үү

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нартай холбоотой хэргийг шалгаж байгаа. Тодруулбал, ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг болон ХААН банкны удирдлагуудыг улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж буй. Энэ талаар албаны эх сурвалж “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал . Түүнчлэн уг хэрэгт ХААН банкны нэр бүхий дөрвөн захирлыг холбогдуулан шалгаж эхэлсэн.

“Таванбогд” группийн Ерөнхийлөгч, ХААН банкны хувьцаа эзэмшигч төдийгүй ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүн Ц.Баатарсайханыг шалгаж байгаа. АТГ-аас Ц.Баатарсайханы өрөөнд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн. Мөн түүнээс гадна ХААН банкны ТУЗ-ын дарга Хидео Савадаг шалгаж эхэлсэн. Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 20 гаруй тэрбум төгрөгийг ХААН банкны дансанд байршуулсан. Үүний дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг болон ХААН банкны нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, мөнгөө татаж авалгүй 18 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Ингэж албаар алдагдал бий болгосон. Алдагдалд зориулж, 1.8 тэрбум төгрөгийг хуурамч гэрээ хийн завшсан байх магадлалтай хэмээн буруутгаж байгаа” гэсэн юм.

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр улсын төсвөөс шамшигдуулсан байж болзошгүй гэгдээд байгаа 1.8 тэрбум төгрөгийг ХААН банкнаас гаргаж өгнө хэмээн хэргийг шалгаж байгаа АТГ-ынханд нэгэн эх сурвалж мэдэгдсэн гэнэ. Мөн хэрэгт шалгагдаж байгаа гүйцэтгэх захирлууд “ТУЗ-ын дарга Хидео Савада болон хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайхан нар энэ асуудлыг огт мэдэхгүй. Бид энэ асуудлыг дээш нь танилцуулж байгаагүй” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна.
ХААН

С.Болдбаатар

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.