LIVE: Снукер биллиардын "Дэлхийн гранпри" тэмцээний финал
Мэргэжлийн снукер биллиардын чансааны оноо олгох World Grand Prix 2020 тэмцээний финалын төлөөх тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ сарын 3-ны өдөр эхэлсэн тэмцээн зургаа дахь хоног дээрээ аваргаа тодруулах гэж байна. Дэлхийн чансааны шилдэг 32 тамирчин оролцсоны эцэст финалд 2010 оны дэлхийн аварга /дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй/ Нейл Робертсон болон 2006 оны дэлхийн аварга /дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж буй/ Грим Дотт нар тоглож байна. Хоёр тамирчны хувьд урьд нь 18 учраа таарахад 11 удаад нь Нейл Робертсон хожоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.