СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрсөн шөнө Баян-өлгий аймгийн Өлгий хотод 4 мм хур тунадас орсон ба шинэ орсон цасны зузаан 3 см болсон байна. Өдөртөө тус аймгийн нутгаар үргэлжлэн цас оржээ. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнө, маргааш өдөр нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, сэрүүсч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна гэдгийг анхааруулав. 

2020 оны 05 дугаар сарын 06-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, .

Салхи: Баруун аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Ихэнх нутгаар сэрүүсч шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. . Сэрүүсч шөнөдөө 1-3 градус,  өдөртөө 11-13 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.