Өнөөдрийг хүртэлх геологийн хайгуулын дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 2000 гаруй орд илрүүлжээ

Энэ дагуу Геологийн алба байгуулах ажил үргэлжилж байна.

Манай улс 1990 оноос өмнө Үндэсний геологийн албатай байж байгаад татан буулгасан байдаг. Үүнээс хойш геологи, уул уурхайн салбар дахь төрийн бодлого, хараа, хяналт суларсан гэж үздэг. Тиймээс геологийн албыг сэргээн байгуулахаар ийнхүү шийдсэн байдаг. Ингэснээр сүүлийн 30 жилийн турш эмх замбараагүй явж ирсэн геологи, ашигт малтмалын салбарыг цэгцэлж, зөв зохион байгуулалтад оруулна гэж үзэж байна.

Цаашид 2030 он хүртэл 45 хувьд нь стратегийн хайгуул, судалгаа хийнэ гэж төлөвлөсөн байна.

Үндэсний геологийн албыг 68 хүний орон тоотойгоор байгуулах бөгөөд цаашид ажлыг өргөжүүлж Геологийн төв лаборатори, АМГТГ-ыг түшиглэн 21 аймагт салбар байгуулахаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.