“Базук” Б.Баяртогтох: Хар тамхи зарж олсон мөнгөөр байр худалдаж авсан зүйл байхгүй

Хар тамхи, мансууруулах бодис, тэр дундаа “мөс” гэсэн нэршилтэй бодис наймаалдаг бүлэглэлийн толгойлогч “Базук” хочит Б.Баяртогтохын тухай мэдээлэл манай сайт болон телевизээр цацагдсан. Үүнтэй холбогдуулж, “Базук” хочит Б.Баяртогтох манай редакцид хандаж, зарим мэдээлэл нь үнэнд нийцэхгүй байна гэсэн гомдлыг гаргасан юм. Түүнээс зарим мэдээллийг тодрууллаа.

-Өөрийг чинь баривчилж байгаа бичлэгийг ЦЕГ-аас олон нийтэд хүргэсэн. Өөрийг чинь хар тамхины бүлэглэлийн толгойлогч гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?

-Ямар ч тийм зүйл байхгүй. . С.Азжаргалын нөхөр Мандхай, А.Хишгээгийн нөхөр П.Эрдэнэдалай. С.Азжаргал, А.Хишгээ хоёр нь эгч дүү. Бүгд олон жил хэрэглэж байгаа, бүгд зардаг. Харин сүүлд Мандхай нь салсан гэж сонссон. Эд нар л намайг бүлэглэлийн толгойлогч гэдэг ойлголтыг нийгэмд өгөөд байгаа юм. Үнэндээ бол тийм биш.

Баригдахын өмнөх өдөр би найзуудтайгаа амралтанд явж ууж идсэн. Залуу хүмүүст ийм зүйл байдаг шүү дээ. Гэртээ жаахан шартангуй хэвтэж байтал С.Азжаргал гэнэт хүрээд ирсэн. Очлоо барилаа гэж хэлээгүй, гэнэтхэн хүрээд ирсэн. Тамхи авах уу? гэсэн. Би мөнгө алга гэсэн. Сейфинд уг нь мөнгө байсан. Би “Адидас” брэндийн хувцас оруулж ирж зардаг. Өөрөө ч хэрэглэх дуртай.

Гэтэл “Татах уу?” гэсэн. Би шартангуй байсан болохоор жаахныг татсан. Түрийвчиндээ байсан 130 мянган төгрөгийг өгсөн. Баривчлагдсаны дараа шээсний шинжилгээгээр татсан нь тогтоогдсон. Нуугаад байх зүйл байхгүй. Тэгээд .

bazzzzu

-Чамайг жирэмсэн эмэгтэйчүүдээр хар тамхиа зөөлгөдөг байсан гэсэн мэдээлэл байна?

-Ёстой тийм юм байхгүй. . Ганц худагт хоригдож байхад С.Азжаргал надтай таараад “Надаас худалдаж авсан гэж битгий хэлээч. Тэгэхээр миний хэрэг хүндрэх гээд байна” гэсэн. Энэ нь хэрэв мөнгөөр зарсан бол хэрэг нь хүндэрнэ гэсэн санаа. Би өөрөөр мэдүүлэг өгсөн. Одоо миний яллах тогтоол өөрөөр явж байгаа.

Гэтэл одоо .

-Өмнө нь хулгайн хэргээр ял авч байсан гэсэн байна?

-Надад хулгай хийсэн, ял авсан тохиолдол байхгүй. Та нар бас хүнийг ингэж бичиж болохгүй. . Тэнсэнтэй хугацаандаа ингээд баригдсан учраас одоо гарцаагүй ял авах болчихоод байгаа юм.

-Чамайг олон жил хар тамхи худалдаалж байгаа. “Х апартмент”-д авсан байраа хар тамхи зарж олсон мөнгөөрөө худалдаж авсан гэсэн мэдээлэл байна?

-Ёстой тийм зүйл байхгүй. .

-Хар тамхиа зарах, бараатай гэдгээ хэрэглэгчдэдээ мэдүүлэхийн тулд питбул нохойнуудаа дагуулж явдаг гэсэн тухайд?

-Би нохой тэжээдэг, нохойнд дуртай. Гэхдээ би питбул биш, Бүлл терриер тэжээдэг. Бүлл тиррер тэжээгчдийн холбоо байгуулсан. Бид нар тэмцээн, уралдаан зохиохоос гадна сайн үйлсийн аян ч зохион байгуулдаг.

?!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.