Чежү арлын фермд 2000 гаруй гахай галд шатжээ

Өмнөд Солонгосын өмнөд нутгийн Чежү арал дахь томоохон гахайн фермд энэ мягмар гарагт гал гарч, 2350 орчим гахай галд шатан, ойролцоогоор 1 тэрбум воны хохирол учирчээ.

Гал даваа гарагийн 20:30 цагийн орчимд эхэлсэн галыг 160 гаруй гал сөнөөгчид мягмар гарагийн үүрийн 05:11 цагт бүрэн унтраажээ. Уг галд хүний амь үрэгдээгүй бөгөөд галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

. Хяналтын камераар гал гарсныг мэдсэн ажилчид тэр даруй албаныханд мэдэгдсэн ч харамсалтай нь 2000 гаруй гахайгаа галд алджээ.

gahai

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.