М.Энхсайханы шүүх хуралд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг оролцуулах хүсэлт гаргажээ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Түүнийг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дараагийн шүүх хурал хүртэл цагдан хориод байсан билээ. Өчигдөр эхэлсэн шүүх хурлын үеэр Ерөнхий сайд асан Хуулийг буруу хэрэглэж, хоёр яллах дүгнэлт үйлдсэн.ҮАБЗ-ийн гишүүн А.Гансүх хоёр дахь удаагаа ирж чадахгүй гэдгээ хэлсэн. А.Гансүх нь шүүх хуралд хамгийн хэрэгтэй чухал гэрч юм. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оруулцуулах ёстой гэсэн хүсэлтээ өгсөн" гэлээ. Манай сонины дугаар буух мөчид шүүх хуралдаан үргэлжилж байлаа.

Д.Чанцал

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.