ОХУ-д 14 хоногт гурван эмч цонхоор унажээ

Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд ОХУ-д коронавируст цар тахалтай галын шугаманд тэмцэж байсан гурван ч эмч учир битүүлэг шалтгаанаар эмнэлгийн цонхноос унасан хэрэг гарчээ.

. Өнгөрсөн хагас сард цонхоор унасан хоёр эмч нас барсан бол нэг нь хүнд бэртэн эмнэлэгт хэвтжээ.

Москва хотоос урагшаа 400-аад км-т байдаг Воронеж хотын түргэн тусламжийн эмч Александр Шулепов өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр коронавирусээр халдварлажээ. Гэвч тэрээр халдвар авч эмчлүүлэх шаардлагатай байсан ч ажилдаа эргэн орсон байна. Энэ талаар түүний хамтрагч Александр Косяакин видео бичлэг хийж олон нийтийн цахим сүлжээнд байршуулжээ.

. Харин Косяакин эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хувцас хэрэглэл дутмаг байгаа талаар цахим орчинд нийтэлсний дараа хуурамч мэдээлэл тараасан хэргээр цагдаагийн газарт байцаагджээ.

. Тэрээр учир битүүлгээр цонхоор унахаасаа өмнө эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийг коронавирустэй өвчтөнүүдэд зориулахаар төлөвлөсөн ч тоног төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл хомс тул эсэргүүцэж байжээ.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Стар хотын яаралтай түргэн тусламжийн тасгийн дарга Наталья Лебедева цонхоор унаж эмнэлэгт нас баржээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.