УБ-Франкфурт-УБ чиглэлийн онгоцоор 261 хүн ирлээ

Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн

Тус нислэгээр 261 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 58, жирэмсэн болон асран хамгаалагчтай 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.