Баар, цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажиллахаар боллоо
Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн баар, ресторан, пабуудын ажиллах цагийг 22:00 цаг болгосон билээ. Мөн архи худалдаалах зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг ч 22:00 цагаар хязгаарласан. Тэгвэл өмнө гарсан дээрх захирамжийн хуулийн үйлчлэл өчигдөр /2020.04.30/ дуусгавар болж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан А/590 дүгээр захирамж гаргажээ.
Уг захирамжид архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан байна.
Харин шашин, сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг дурьджээ. Энэхүү шийдвэр тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.